2016-12-26
Шинэ жилийн баярын ширээ ямар байдаг вэ?
Хүүхнүүд гоёлоо зэхэн, хүүхдүүд гацуураа чимэглэн шинэ жилийн баярыг хүлээж байна. Найз нөхөд, хамт олны баярт уригдаж явсаар нэг л мэдэхэд 12 сарын 31 болчихно. Эзэгтэй та хамгийн сайхан оройг тэгс ингэс гээд өнгөрөөхөөр хам хум хоол хүнс цуглуулж бялуу, буузаар шинэ оныг угтаж хэрхэвч болохгүй шүү. Гэр бүлийнхнийгээ сэтгэл хангалуун баяр жаргалтай байлгах зүйл бол халуун дулаан уур амьсгал бас сэтгэл гарган “урласан” баярын ширээ. Ганган ногоон гацуур, өнгө өнгийн чимэглэл, хөгжилтэй анивчих гэрлээс гадна тансаг ширээ энэ үдшийн чухал хэсэг байх нь. Баярын бялуу, хоол унд, амттан тэргүүтнийг эзэгтэй та өөрийн гараар хийж гэрийнхнийгээ баярлуулаарай.
Шинэ жилийн баярын ширээ ямар байдаг вэ? Улс үндэстэн бүр өөр өөрийн ёс заншлын дагуу баярын ширээгээ засдаг. Энэ нь тодорхой утга санаа, аз жаргалыг бэлгэддэг. Францад шарсан цацагт хяруулгүйгээр баярын ширээг төсөөлөхийн аргагүй байдаг бол Австри, Унгар, Югославт тахиа, галуу, нугас зэрэг шувууны махаар хэзээ ч ширээгээ чимдэггүй. Учир нь эдгээр оронд шинэ жилийн баярын үдэш шувууны мах идвэл аз жаргал нь нисэн одох болно хэмээн үздэг байна. Тэгвэл Румын, Австрали, Болгар зэрэг улсад дотор нь зоос, халуун ногоо хийсэн жигнэмгээр ширээ засдаг уламжлалтай. Эдгээр зүйлс таарсан хүнд амжилт ирэхийг зөгнөдөг гэж үздэг байна. Польшууд энэ үдэш ширээндээ илүү ч үгүй дутуу ч үгүй 12 ширхэг хоол тавьдаг. Гэхдээ нэг ч махан хоол байдаггүй гэнэ. Харин Испани, Португал, Куба зэрэг олон оронд усан vзмийг аз жаргалын бэлгэдэл хэмээн үзэж баярын шөнө цагийн цохилтын тоолонгоор 12 ширхэг жимс иддэг уламжлалтай. Ингэхдээ ирэх оны сар бүрд биелэх 12 хүслээ шивнэдэг ажээ. Шинэ жилийн ширээний хамгийн гол чимэг бол яах аргагүй амтат бялуу билээ. Эзэгтэй та хэрвээ энэ оны баярын ширээгээ содон соргог байлгахыг хүсвэл доорх холбоосоор орж бялуугаа хийгээрэй. Баярын ширээ тань шинэлэг байх болно шүү www.youtube.com/watch
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 20 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|